"Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнийг 30 хоног хорихоор боллоо

"Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнийг 30 хоног хорихоор боллоо

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн даваа /2020.08.10/ гарагт "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнийг яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гаргажээ.

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Яллагдагч Хойд овгийн Хадбаасангийн Бат-Эрдэнэд 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 30 хоног буюу нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэх мэдээллийг өглөө.

Түүнийг "Хөгжлийн банк"-тай холбоотой хэргээр шалгаж байгаа талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.