Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээлийг БНХАУ-ын үзэгчид өндрөөр үнэлжээ

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээлийг БНХАУ-ын үзэгчид өндрөөр үнэлжээ

Монгол Улсын филармонийн хөгжмийн зохиолч, Соёл урлагийн их сургуулийн багш Шатарын Өлзийбаярын бүтээл БНХАУ-ын үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Тэрбээр тус улсын ӨМӨЗО-ны найруулагч Э.Буянхишигийн найруулсан “Хархүү” уран сайхны киноны хөгжмийг бичсэн байна.

Ийнхүү энэ сарын 1-нд БНХАУ-ын Шинин хотноо болсон “First international film festival-14” олон улсын кино наадамд оролцож, шилдэг киногоор шалгарчээ.

Ш.Өлзийбаяр үүнээс гадна Бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал” шагнал, Италид болсон Морис Равелийн нэрэмжит олон улсын хоёрдугаар уралдааны финалд үлдэн, шилдэг 20 хөгжмийн зохиолчын нэгээр шалгарч байв. Мөн 2010 онд Москвад болсон С.С.Прокофьевын нэрэмжит залуу хөгжмийн зохиолчдын дөрөвдүгээр уралдааны тусгай байр, Италийн Болонья хотод зохиогддог олон улсын хөгжмийн зохиолчдын 16 дугаар уралдааны гуравдугаар байрын шагналыг хүртэж байсан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.