Монгол Улс, Дэлхийн Банктай “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улс, Дэлхийн Банктай “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэйг хүлээн авч уулзлаа. /2020.08.12/

Уулзалтын үеэр Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй Монгол Улсын Засгийн Газар “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрт авч, сахилга бат, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг сайн биелүүлж, дотооддоо халдвар алдаагүй цөөн улс орнуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Дэлхийн банкнаас Монгол Улсад Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийт 50 орчим сая ам.долларын зээл, тусламжийг шийдвэрлээд байна.

Үүнд:

- Дэлхийн банкны цар тахлын онцгой байдлын сангаас Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ.
- “КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 26.9 сая ам.доллароор хэрэгжүүлж байна.
- “Цахим эрүүл мэнд” төсөл 2.1 сая ам. долларын санхүүжилтээр нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авахад зориулан шийдвэрлэсэн.
- “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл” 20 сая ам.долларын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн банктай цаашид урт хугацаанд хамтран ажиллах, одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн биелэлтэд анхаарч, үр ашигтай байхад хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг, төр хувийн хэвшлийг дэмжих чиглэлд түлхүү хамтарч ажиллах чиглэлд санал солилцсон юм.

Эх сурвалж: Шадар Сайдын Хэвлэлийн Алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын иргэн 100 настай оёдлын машинаа ОХУ-ын хил дээр хураалгажээ 2020-08-13

"Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнийг 30 хоног хорихоор боллоо 2020-08-13

Улсын байцаагчийн шийдвэрийг 3 шатны шүүх хэвээр үлдээлээ 2020-08-13

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээлийг БНХАУ-ын үзэгчид өндрөөр үнэлжээ 2020-08-13

ДЭМБ: Коронавирусний эсрэг вакцин бэлэн болсон гэж ярихад арай эрт байна 2020-08-13

Монгол Улс, Дэлхийн Банктай “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана 2020-08-13

Зорилтод гэр бүлд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлнэ 2020-08-13

“Улаанбаатар гран при-2020” жүдо бөхийн тэмцээн эхэллээ 2020-08-13

Монгол кино олон улсын наадмаас шагнал хүртлээ 2020-08-13

А.Амбасэлмаа: ОХУ-ын нэг, Монгол Улсын гурван хүнээс коронавирусний халдвар илэрлээ 2020-08-13

Онгоцонд мэндэлсэн ихэр охидод насан туршдаа ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ бэлэглэлээ 2020-08-13