Олимпийн аварга Н.Түвшинбаяр маргааш үүрэгт ажлаа хүлээн авна

Олимпийн аварга Н.Түвшинбаяр маргааш үүрэгт ажлаа хүлээн авна

Монголын үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болж, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл 2019.10.03-нд хуралдах үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш тус байгууллагын ерөнхийлөгчийн албыг Дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцан ажиллаж байлаа.

Өнгөрсөн жил орчмын хугацаанд хэд хэдэн удаа товлогдсон ч коронавирусний хорио цээрийн улмаас хойшлогдоод байсан ээлжит бус хурал энэ сарын эхээр нэг мөр товлогдож, МҮОХ-ны ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид горилогчдын нэрс тодорхой болоод байна.

Өнгөрсөн хугацаанд МҮОХ-ны Тэргүүн Дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг МҮОХ-ны ерөнхийлөгч болох амбицтай, “Olympic house”-ыг удирдах гол өрсөлдөгчдийн нэг гэгдэж байв. Харин өнгөрсөн долоодугаар сарын 18-нд болсон Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны 136 дахь чуулган (Цахимаар явуулсан)-аас Б.Баттүшигийг ОУОХ-ны гишүүнээр сонгосноор тэр Үндэсний олимпийн ерөнхийлөгчийн өрсөлдөөнийг орхих нь ойлгомжтой болсон.

ОУОХ чуулганы үеэр таван гишүүнийг нэмж баталснаар нийт 103 гишүүнтэй болж, шинэ гишүүдээр МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн Б.Баттүшигээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Олимпийн аварга Себастьян Кое, Хорватын Ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа Элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар сонгогдсон билээ. Чикагогийн их сургууль, Харвардын их сургууль төгссөн Б.Баттүшиг 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд мөн “Токио-2020” Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй. Тэрээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон. Монгол Улсаас өмнө нь спортын олондоо “Олимпийн өвөө” хэмээн хүндлэгдсэн Ш.Магван нь ОУОХ-ны Гишүүний ажлыг 2007 оныг хүртэл гүйцэтгэн, өдгөө ОУОХ-ны Хүндэт гишүүн болсон билээ.

Б.Баттүшигээс гадна МҮОХ-г удирдах хүмүүсийн тоонд өнгөрсөн жилээс эхлэн нэр нь яригдах болсон өөр нэг гол хүн бол олимпийн аварга Н.Түвшинбаяр. Түүнийг өрсөлдөгчгүй шахам МҮОХ-г удирдах эрхтэй болно гэсэн таамаг биелж, наймдугаар сарын 4-нд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийг зарлахад ганцаар нэр дэвшсэн байлаа.

Ийнхүү маргааш олимпийн анхны аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр сонгогдох нь гарцаагүй болов.

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид Жүгдэрийн Отгонцагаан, Цэвэгмидийн Бат-Энх, Чойжгаваагийн Наранбаатар, Галсанжамцын Пүрэв-Очир нар нэр дэвшээд байна.

Нэмж хэлэхэд, энэ удаагийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад томилгоо, сонгуульт албан тушаалын талаар хэлэлцэхгүй. Тэгэхээр өдгөө МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар “Бээжин-2008” олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд хариуцлагатайгаар хашсан энэхүү үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэсэн үг.

Ингэснээр олимпийн аваргууд олимпийн хороогоо хамтдаа улам хөгжүүлэх нь ээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв 2020-08-13

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд УТАСНЫ ДУГААРАА худал мэдүүлжээ 2020-08-13

Тарваган тахлын сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа 2020-08-13

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах зорилгоор “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна 2020-08-13

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө 2020-08-13

Олимпийн аварга Н.Түвшинбаяр маргааш үүрэгт ажлаа хүлээн авна 2020-08-13

Байцаагчийн торгуулийг зөвшөөрөөгүй “CU”-гийн асуудлыг ШҮҮХ шийджээ 2020-08-13

О.Магнайгийн ээжид хууль бусаар 10 давхар байшин авч өгсөн дөрвөн хүнийг шүүх хурлыг товлолоо 2020-08-13

Нээлттэй болон хаалттай хорих ангиудын ЯЛГАА ба ЗЭРЭГЛЭЛ 2020-08-13

У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана 2020-08-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа. 2020-08-13