Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

БХЯ-нд түүнийг хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж, хүндэт харуулын дарга, хошууч Ж.Баярцогт илтгэл өгөв. Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ёслолын Цэргийн цагаан туганд ёслохын зэрэгцээ Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөнд зочилж хүндэтгэл илэрхийлэв.

Тэрээр БХЯ-нд ажиллах үеэрээ тус яам болон ЗХЖШ-ын удирдлагатай уулзаж, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний ажлын талаар санал солилцлоо. 

Уулзалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, БХЯ болон ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.