О.Магнайгийн ээжид хууль бусаар 10 давхар байшин авч өгсөн дөрвөн хүнийг шүүх хурлыг товлолоо
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн мягмар /2020.08.11/ гарагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн ажилтанд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болжээ.
Шүүх бүрэлдэхүүн яллагдагч Г.Идэрчулуун, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Х.Саруул нарыг шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн баасан /2020.08.21/ гарагт 09:00 цагт товлосон байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ зааснаар буруутгаж байгаа аж.
Учир нь, тэд АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнайгийн ээжид гаднын Ливан улсын иргэнийг залилж 10 давхар байшин авч өгсөн нь тогтоогдоод байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.