Нээлттэй болон хаалттай хорих ангиудын ЯЛГАА ба ЗЭРЭГЛЭЛ

Нээлттэй болон хаалттай хорих ангиудын ЯЛГАА ба ЗЭРЭГЛЭЛ

Шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Б.Ундармаа хийгээд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбилэг нараас гадна Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг гэм буруутайд тооцож, ял оноосон билээ. Одоогоор тэд давж заалдахаа мэдэгдсэн тул Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн хүлээлгэд хорьж байгаа юм.

Энэ талаар албаныхан “Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Б.Хурц, Г.Эрдэнэбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар давж заалдахаа мэдэгдсэн. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал ялыг нь эдлүүлэх хорих ангиудад хуваарилахгүй. 

Одоогоор тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хүлээлгэд хорьж байна. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж иртэл хорино. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажиж ирсний дараа хорих ангиудад нь хуваарилна” гэх тайлбарыг өгсөн байдаг. 

Тэгвэл олон нийтийн сүлжээгээр "Нээлттэй, хаалттай хорих анги гэдэг нь ямар учиртай юм. Нээлттэй гэхээр хэн дуртай нь орж, гарч болно гэсэн үг үү", "Ял оноосон нэрээр дуртай цагтаа шоронгоос гарч, орж сэлгүүцэж байна, хүнтэй уулзаж байна" гэх зэргээр ярьж, бичиж байна. Үүнтэй холбогдуулан нээлттэй, хаалттай хорих ангийн тухай мэдээллийг хүргэж байна.      

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих байгууллага нь нээлттэй, хаалттай хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, цагдан хорих төв, байр, нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн хорих эмнэлэг /цаашид “хорих анги” гэх/, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс бүрдэнэ.
 

198 дугаар зүйл. НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ
 

198.1.Нээлттэй хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна.

198.2.Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.

198.3.Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарлахгүй.

198.4.Нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 7 хоногт нэг удаа түр, 45 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 7 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болох бөгөөд захидал илгээх тоог хязгаарлахгүй.


199 дүгээр зүйл. ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ
 

199.1.Хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна. Тусгай зэрэглэл нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ганцаарчлан ял эдлүүлэх тусгай нэгжтэй байна.

199.2.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.

199.3.Хаалттай хорих ангийн тусгай нэгжид бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ.

199.4.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.

199.5.Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.

199.6.Хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлыг зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөрлүүлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах зорилгоор “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна 2020-08-13

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө 2020-08-13

Олимпийн аварга Н.Түвшинбаяр маргааш үүрэгт ажлаа хүлээн авна 2020-08-13

Байцаагчийн торгуулийг зөвшөөрөөгүй “CU”-гийн асуудлыг ШҮҮХ шийджээ 2020-08-13

О.Магнайгийн ээжид хууль бусаар 10 давхар байшин авч өгсөн дөрвөн хүнийг шүүх хурлыг товлолоо 2020-08-13

Нээлттэй болон хаалттай хорих ангиудын ЯЛГАА ба ЗЭРЭГЛЭЛ 2020-08-13

У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана 2020-08-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа. 2020-08-13

Цар тахлын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2020-08-13

Амны хаалтаа тогтмол зүүхийг дахин шаардаж уриалав 2020-08-13

Яармаг дахь техникийн төвийн барилгын шав тавих ёслол боллоо 2020-08-13