Рио-де-Жанейро дахь Христийн хөшөөг нээжээ

Рио-де-Жанейро дахь Христийн хөшөөг нээжээ

Цар тахлын улмаас хаагдаад байсан Рио-де-Жанейро хот дахь Аврагч Христийн хөшөө болон “Тижук” цэцэрлэгт хүрээлэнг нээх шийдвэрийг Бразилын эрх баригчид гаргалаа. Энэ тухай тус улсын Байгаль орчны сайд Рикарду Салис твиттер хуудсандаа мэдэгджээ.

Эрх баригчдын өгсөн зааврын дагуу, уг хоёр объектод нэвтэрч буй иргэд, жуулчид амны хаалт зүүж, хүн хоорондын зайг барих ёстой юм. Гэвч нээлтийн ёслолын үеэр албан тушаалтан өөрөө маск зүүгээгүй байснаас гадна зай барих заавар зөвлөмжийг нээлтэд оролцогчид мөрдөхгүй байсан тухай Estado de Minas сонинд бичжээ.  

Христийн хөшөө, Тижук паркаас гадна жуулчдын очих дуртай “Sugarloaf Mountain” уулан дахь дүүжин зам, "Rio Star" алсыг харагч болон бусад байгууламж нээгдсэн бөгөөд Рио-де-Жанейро хотын оршин суугчид эдгээр газарт он дуустал хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх аж.    

Бразилын Эрүүл мэндийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд тус улсад халдварын 3 сая 275 мянга 520 тохиолдол бүртгэгдэж, 106 523 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.