ДЭМБ: Цар тахал дэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавируст цар тахлын мэдээлэл хийх үеэр халдвар дэлхий даяар дэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 294.2 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, дэлхий даяар нийт халдварын тоо 21 саяас давлаа.
Түүнчлэн 24 цагийн дотор коронавирусний улмаас эндсэн хүний тоо 9.9 мянгад хүрч, нийт эндэгсдийн тоо 755.7 мянгад хүрлээ.
Дэлхийн улс орнууд өндөржүүлсэн байдлын дэглэмээ цуцлахгүй байх, амны хаалт тогтмол зүүх, хүн хоорондын зай барих, амаа тогтмол ариутгах нь халдвараас сэргийлэх хүчин зүйл гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.