Олон улсын худалдаан дахь юанийн хэрэглээ 24 хувиар нэмэгджээ
Хятадын Ардын банкнаас баасан гарагт мэдээлснээр хил дамнасан худалдаа, арилжаан дахь юанийн хэрэглээ 2019 онд 24 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрөгч онд Хятадын банкууд олон улсын худалдаа, арилжааны төлбөрт зориулан 19.67 их наяд юанийн гүйлгээг хийжээ.
БНХАУ санхүүгийн өөрчлөн шинэчлэлтээ гүнзгийрүүлж, эдийн засгаа нээхийн хэрээр олон улсын зах зээл дээрх юанийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгааг тус улсын зарим шинжээч хэлжээ. Хятадтай хил залгаа орнуудад хил дамнасан худалдааны төлбөрийг юаниар хийх байдал цаашид өсөх төлөвтэй байгаа юм. Ялангуяа “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн орнууд, дээрх орнуудын компани, аж ахуйн нэгжүүд юанийг илүү нааштайгаар хүлээн авахаар байгааг онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.