Монгол Улс 1.5 сая амны хаалт импортолжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолжээ. Харин өнгөрсөн оны мөн үед 509.0 мянган амны хаалт импортолж байсан тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Харин хоёрдугаар сар гарсаар импорт огцом өсөж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад Турк, БНСУ зэрэг 7 улсаас 16 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн импортолсон нийт 1.5 сая ширхэг амны хаалт орж ирсэн байна.
Гаалийн байгууллага шинэ коронавирусний халдвартай холбоотойгоор тусламжаар ирж буй амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд анхаарч байна.
Хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу улсын хилээр нэвтрүүлж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.