ШУУРХАЙ МЭДЭЭ Өвөрхангайд сэжигтэй тохиолдол илэрч, 1 хүнийг тусгаарлалаа

ШУУРХАЙ МЭДЭЭ Өвөрхангайд сэжигтэй тохиолдол илэрч, 1 хүнийг тусгаарлалаа

Өнөөдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, нэг хүнийг тусгаарлаад байна.

Энэ талаар ЭМЯ-наас өгч байгаа мэдээллээр, уг хүн 1 дүгээр сарын 30 нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийсэн тухайгаа хэлжээ.

Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй бөгөөд хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.

Нэг дор олноороо цуглахгүй байж, анхаарал сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.