“Facebook”-ийн нийгмийн сүлжээний хаягуудыг хакерджээ

“Facebook”-ийн нийгмийн сүлжээний хаягуудыг хакерджээ

ВАШИНГТОН. /Business Insider/. АНУ-ын Facebook” компанийн “Twitter”, "Instagram” хаяг баасан гарагт хэсэг хугацаанд хакеруудын бүлгийн цахим халдлагад өртжээ.


OurMine” нэртэй хакеруудын бүлэг “Facebook” компанийн “Twitter” хаяг дээр нийтлэхдээ, “Facebook” хүртэл хакердуулах боломжтой юм гэжээ. Тэдгээр хаягийг сүүлд сэргээж чадсан байна.


"Цахим орчны эмзэг байдлыг харуулахын тулд уг халдлагыг халдлагыг үйлдсэн" гэж “OurMine” мэдэгджээ. Өнгөрсөн нэгдүгээр сард уг бүлэг АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн багуудын олон арван хаягийг хакерджээ.


“Сайн ууБид “OurMine” бүлгийнхэн байна. “Facebook” хүртэл хакердуулах боломжтой юм. Гэсэн хэдий ч тэдний аюулгүй байдлын хамгаалалт “Twitter”-ийнхээс арай дээр юм” гэж “OurMine” бүлэг “Facebook” компанийн “Twitter” хаяг дээр нийтэлсэн байна.


Мөн тэд “Facebook” компанийн “Instagram” хаягийг хакердаж, өөрсдийн бүлгийн логоны зургийг нийтэлжээ. Харин “Facebook” компанийн үндсэн цахим хуудас хакердуулаагүй аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.