САЙХАН МЭДЭЭ: Монгол цэргүүд дахин Данкон маршт тэргүүлжээ

САЙХАН МЭДЭЭ: Монгол цэргүүд дахин Данкон маршт тэргүүлжээ

Монгол цэргүүдийн маань тухай сайн мэдээ дахин ирлээ. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний аравдугаар ээлжийн цэргийн багийнхан өнгөрсөн арваннэгдүгээр сард "Дани" улсын Зэвсэгт хүчний цэргийн багаас зохион байгуулсан Данкон маршид эхний 14 байрыг завсаргүй эзэлжээ.

18 орны 200 гаруй цэргийн алба хаагчаас Чингисийн Монголын цэргүүд эхний 14 байрыг эзэлсэн байна.

Өмнө нь буюу 2018 онд ДАНКОН маршийн тэмцээнд НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны цэргийн алба хаагчид өндөр амжилттай оролцсон. Тухайн үед Монголын энхийг сахиулагчид 33 орны 250 гаруй алба хаагч оролцсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн 1 дүгээр байраас 10 дугаар байр болон 12 дугаар байраас 25 дугаар байрыг, эмэгтэйчүүдийн төрлийн 1 дүгээр байраас 4 дүгээр байр, 6 дугаар байруудыг эзэлж байлаа.

Дайчин цэрэг эрчүүддээ амжилт хүсье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.