БНХАУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

БНХАУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

УОК-ын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн чартер нислэгээр гадаад орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Түүнчлэн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан аваад байгаа билээ.

Тэгвэл өнөөдрөөс буюу наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг эхлүүлж байна.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын гишүүн, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан 150 гаруй иргэн эх орондоо ирэх юм.

 Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Д.Амарбаясгаланг томилов 2020-08-18

Хөвсгөл аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2020-08-18

Х.Нямбаатар: Өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ 2020-08-18

Эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэхэд хариуцлагатай байдал болон хатуу хяналт шалгалт шаардлагатай 2020-08-18

Боловсролын сургалтын байгууллагуудад зориулсан Ковид-19-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж 2020-08-18

БНХАУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна 2020-08-18

Х.Нямбаатар: Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийг гадаадад зорчих эрхийг нь хязгаарлана 2020-08-18

ОХУ-ын багш нар орон нутгийн сургуулиудад хичээл заана 2020-08-18

Булган-Улаанбатар хотын чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны ачаа тээшинд шалгалт хийв 2020-08-18

Коронавируст халдварын үед хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмж 2020-08-18

Ковид-19-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-37 2020-08-18