Коронавируст халдварын үед хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмж
Коронавируст халдварын үед хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмж
Аж ахуй нэгжид:
-Биеийн халуун үзэх
-Ам эсвэл нүүрний хаалт зүүх
-Бээлий өмсөж үйлчлэх
-Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
-Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
-Тоглоомыг савантай бүлээн усаар өдөр бүр угаах
-Талбайн хэмжээний 50 хувьд үйлчилгээ явуулах
-Үйлчилгээ хооронд өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
-1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, савлуур, гулсуур зэрэг хатуу гадаргууг тогтмол арчиж цэвэрлэх
-Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
-Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
-Хүлээлгийн өрөөнд олон хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
-Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Үйлчлүүлэгчид:
-Амны хаалт зүүх
-Хүн хооронд 1,5-2 метрийн зай барих
-Тоглоомын төвд орох, гарах бүрт спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч эсвэл нойтон сальфетикаар гараа цэвэрлэх
-Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
-Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
-Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх
Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.
ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.