ОХУ-ын багш нар орон нутгийн сургуулиудад хичээл заана

ОХУ-ын багш нар орон нутгийн сургуулиудад хичээл заана

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ОХУ-ын Е.Д.Стасовагийн нэрэмжит "Интердом" олон улсын боловсролын төвтэй орос хэлний мэргэжилтэн багш ажиллуулах гэрээг өчигдөр байгууллаа.

Орос хэлийг гадаад хүнд заах мэргэжилтэй, энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан 6 орос багш Монгол Улсад нэг жил ажиллах бөгөөд багш нарыг ОХУ-ын Гэгээрлийн яам сонгон шалгаруулжээ. 

Орос багш нар энэ хичээлийн жилийн нээлтийн өдөр 9 дүгээр сарын 1-нээс эхлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн лаборатори "Хан-Уул" цогцолбор сургууль, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны сургууль, Хэнтий аймгийн 1 дүгээр сургууль болон ерөнхий боловсролын лаборатори "Тэмүүжин" цогцолбор сургуульд цахимаар хичээл заана. "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тавигдвал манай улсад хүрэлцэн ирж, дээрх сургуулийн сурагчдад танхимын сургалт явуулах юм.

Орос мэргэжилтэн багш нарыг Монгол Улсад ажиллах хугацаанд "Интердом" олон улсын боловсролын төвөөс цалинжуулах бол байрны зардлыг нь тухайн сургуулиуд хариуцах аж. 

Үүний өмнө ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү хотын Нийгмийн ухааны их сургуулийн Орос хэл, уран зохиолын ангийн 6 оюутан багш Дорноговь аймгийн Засаг даргын "Хөрш орноосоо суралцъя" дэд хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдэд 14 хоног харилцан туршлага судалж, ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургуулийн сурагчдад орос хэлний практик хичээл зааж, хамтран ажилласан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Нямбаатар: Өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ 2020-08-18

Эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэхэд хариуцлагатай байдал болон хатуу хяналт шалгалт шаардлагатай 2020-08-18

Боловсролын сургалтын байгууллагуудад зориулсан Ковид-19-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж 2020-08-18

БНХАУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна 2020-08-18

Х.Нямбаатар: Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийг гадаадад зорчих эрхийг нь хязгаарлана 2020-08-18

ОХУ-ын багш нар орон нутгийн сургуулиудад хичээл заана 2020-08-18

Булган-Улаанбатар хотын чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны ачаа тээшинд шалгалт хийв 2020-08-18

Коронавируст халдварын үед хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмж 2020-08-18

Ковид-19-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-37 2020-08-18

Завхан аймаг руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо 2020-08-18

Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх төвийг нээлээ 2020-08-18