Х.Нямбаатар: Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийг гадаадад зорчих эрхийг нь хязгаарлана

Х.Нямбаатар: Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийг гадаадад зорчих эрхийг нь хязгаарлана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2020.08.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  

Тэрбээр "Манай улс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж чаддаггүй.  Энэ бол хүнийг хүмүүжүүлэхэд өндөр ач холбогдолтой ял гэж үздэг. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байна. Энэ ялыг хэрэгжүүлэхээр өмнөх сайдын үед аймаг, орон нутагт хяналтын самбар авахаар төлөвлөж байсан. Үүнийг өөрчлөх саналаа гаргасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хэрэгждэггүй. Гэмт хэргийн хохирол барагдахгүй байна. Тиймээс хувийн байдлыг нь харгалзан үзэж, гэмт хэргийн улмаар учруулсан хохирлоо төлөх зэргээр шинэчилж оруулж ирэхээр төлөвлөж байна.

Мөн "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэхээр төсөл нь бэлэн болсон. Хуульчийн мэргэжлийн үйл ажилалгаа эрхлэх зөвшөөрлийг нь олгодог болно. Үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах зохицуулалт орж ирж байгаа. Өнөөдөр маш их хуульчдыг бэлтгэж байна. Харамсалтай нь, ажлын байрны шаардлага хангасан хуульчид төгсөж гарахгүй байна. Хүний хувийн мэдээлэлд халдаж байгаа үед тухайн хүнд нь сигнал ирдэг зохицуулалтыг хийж өгнө. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, шинэлэг заалтыг оруулж ирэхээр ажиллаж байна. Сан үүсгэж архидан согтуурах эмнэг, донтой хүмүүсийг албадан эмчлэх, чиглэл руу эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийн тухай хуулийг өргөн барина. Цагаачлахаар хүссэн иргэдийн мэдээллийг нэгтгэнэ. Гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг гадаадад зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлана" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөвсгөл аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2020-08-18

Х.Нямбаатар: Өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ 2020-08-18

Эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэхэд хариуцлагатай байдал болон хатуу хяналт шалгалт шаардлагатай 2020-08-18

Боловсролын сургалтын байгууллагуудад зориулсан Ковид-19-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж 2020-08-18

БНХАУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна 2020-08-18

Х.Нямбаатар: Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийг гадаадад зорчих эрхийг нь хязгаарлана 2020-08-18

ОХУ-ын багш нар орон нутгийн сургуулиудад хичээл заана 2020-08-18

Булган-Улаанбатар хотын чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны ачаа тээшинд шалгалт хийв 2020-08-18

Коронавируст халдварын үед хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмж 2020-08-18

Ковид-19-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-37 2020-08-18

Завхан аймаг руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо 2020-08-18