Завхан аймаг руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо

Завхан аймаг руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо

Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад орууллаа. Ингэснээр Доной нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ.

Харин тухайн ажлын барилга угсралтыг “Хан жаргалант стоунс” ХХК туслан гүйцэтгэж, Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан.

Доной нисэх буудлын 2860м урттай, 30м өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170ш гэрэл суурилуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Нямбаатар: Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийг гадаадад зорчих эрхийг нь хязгаарлана 2020-08-18

ОХУ-ын багш нар орон нутгийн сургуулиудад хичээл заана 2020-08-18

Булган-Улаанбатар хотын чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны ачаа тээшинд шалгалт хийв 2020-08-18

Коронавируст халдварын үед хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмж 2020-08-18

Ковид-19-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-37 2020-08-18

Завхан аймаг руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо 2020-08-18

Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх төвийг нээлээ 2020-08-18

Б.Мөнхбаатар: Түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажил цаашид ч үргэлжилнэ 2020-08-18

Энхийг сахиулагч хоёр иргэн ЭДГЭРЛЭЭ 2020-08-18

Н.Золжаргал нарыг шүүх хурал ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ үргэлжилж байна 2020-08-18

Нийтийн албанд томилогдох 240 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв 2020-08-18