Бээжинд “Covid-19” цар тахлын үйл явцыг харуулсан үзэсгэлэн нээгджээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбай буюу Тянь Ань Минийгийн хажууд байрлах Үндэсний музейд “Covid-19” цар тахлын үйл явц, тахалтай тэмцэж буй эмч мэргэжилтнүүдийн баатарлаг гавьяаг мөнхөлсөн үзэсгэлэн нээгджээ.
"Эв нэгдэл бол хүч чадал" нэртэй уг үзэсгэлэнд коронавирусний тэргүүн шугаманд ажиллаж буй эмч нарын баримал, усан болон тосон будгаар зурсан уран зургууд, бийрэн бичлэгээс бүрдсэн 180 гаруй бүтээл дэлгэджээ.
Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Хятадын ард түмэн, эмч мэргэжилтнүүд, эрх баригчид цар тахалтай хэрхэн тэмцэж, тахлыг хэрхэн ялан дийлж буйг мөнхлөн баримтжуулах, цар тахлын үеийн бодит нөхцөл байдлыг харуулах гэсэнд оршиж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.