“Миссис Россия Мира 2020” гоо бүсгүйн тэмцээнд буриад бүсгүй Светлана Албегова “Тэргүүн дэд миссис” хэргэм хүртжээ
Энэ сарын 15-нд Москвад явагдсан “Миссис Россия Мира 2020” гоо бүсгүйн тэмцээнд буриад бүсгүй Светлана Албегова “Тэргүүн дэд миссис” хэргэм хүртжээ.
Тэмцээнд оролцох бүсгүйчүүдэд гэрлэсэн байх, доод тал нь нэг хүүхэдтэй байх шалгуур тавьдаг. Энэ жилийн уралдаанд нийт 46 эмэгтэй оролцосноос хамгийн залуу нь 22, хамгийн ахмад нь 51 настай байжээ.
Уралдаанд түрүүлсэн Североморскийн Мария Жабинская, Светлана Албегова нар ирэх 11 дүгээр сард Шри-Ланкад болох дэлхийн тэмцээнд оролцоно. Энэ жил буриад бүсгүйчүүд тун сайн оролцсон. Алгабеговагаас гадна Олеся Игумнова, Александра Балданова, Бальжидма Янданова, Анна Хохолова нар тусгай шагнал хүртжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.