Дэлхий дээр хамгийн өндөр температур Калифорни муж улсын “Үхлийн хөндий” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүртгэгдсэн

Дэлхий дээр хамгийн өндөр температур Калифорни муж улсын “Үхлийн хөндий” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүртгэгдсэн

Дэлхий дээр урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр температур Калифорни муж улсын “Үхлийн хөндий” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүртгэгдсэн тухай АНУ-ын цаг уурын алба мэдээлжээ. Ням гарагт тэнд агаарын температур 54.4 хэмд хүрч халсан байна.

Өмнө нь буюу 2013 онд мөн л энэ газарт агаарын температур хамгийн өндөр хэмд хүрч байжээ. Аагим халуун АНУ-ын Баруун эрэгт дахин долоо хоног үргэлжилж, бүр ч халуун болж магадгүй байна. Өнгөрсөн бямба, ням гаргуудад Калифорни муж улсад хэт халсны улмаас цахилгаан станцад осол гарч, цахилгаан тасалджээ.

1913 оны зун Үхлийн хөндийд агаарын температур үүнээс ч илүү өндөр хэмд буюу 56.6 хэмд хүрч халж байжээ. Гэсэн ч орчин үеийн цаг уурчид зуун жилийн өмнөх хэмжилтийг үнэн зөв гаргасан эсэхэд эргэлздэг байна. 2016 онд энэ асуудлыг судалж байсан түүхч Кристофер Берт бараг 57 хэмд хүрч байсан тухай мэдээлэл нь тухайн бүс нутагт нэгэн зэрэг цуглуулсан бусад мэдээлэлтэй нийцэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.

Эх сурвалжуудад мэдээлснээр, хамгийн өндөр хэм бүртгэгдсэн өөр нэг тохиолдол нь Тунист 1931 онд болжээ. Тухайн үед Тунист агаарын температур 55 хэмд хүрсэн гэдэг ч колончлолын үед байсан Африкт олж авсан мэдээллийг зуун хувь найдвартай гэж үзээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сүмочдыг гадуур хооллох, зочид буудалд хонохыг хориглолоо 2020-08-18

Минск хотод Японы иргэн баривчлагджээ 2020-08-18

“Миссис Россия Мира 2020” гоо бүсгүйн тэмцээнд буриад бүсгүй Светлана Албегова “Тэргүүн дэд миссис” хэргэм хүртжээ 2020-08-18

БНХАУ-ын Жилинь мужийн Ерөнхий прокурор авлига авснаа хүлээн зөвшөөрөв 2020-08-18

Аргентинд хөл хорионы нөхцөлд жагсаал цуглаан болжээ 2020-08-18

Дэлхий дээр хамгийн өндөр температур Калифорни муж улсын “Үхлийн хөндий” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүртгэгдсэн 2020-08-18

Бээжинд “Covid-19” цар тахлын үйл явцыг харуулсан үзэсгэлэн нээгджээ 2020-08-18

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан БНХАУ-д мэдээлэл зарсан хэргээр саатуулагджээ 2020-08-18

Доналд Трамп: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “дэлхийн хэмжээний шатарчин” гэж үзжээ 2020-08-18

АНУ-ын Худалдааны яам Хятадын “Huawei” корпорацийн 33 охин компанийн эсрэг хязгаарлалт тогтоожээ. 2020-08-18

ОХУ-ын Тула мужид цар тахал дэгдэж эхэлснээс хойш 1300 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлажээ 2020-08-18