Аргентинд хөл хорионы нөхцөлд жагсаал цуглаан болжээ

Аргентинд хөл хорионы нөхцөлд жагсаал цуглаан болжээ

Коронавирусний улмаас хорио цээрийн дэглэм үйлчилсээр буй Аргентины хэд хэдэн хотод засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ. Жагсаал нийслэл Буэнос-Айрес хотоос гадна Кордова, Росарио, Тукуман хотуудад болсон байна.

Буэнос-Айрес хотын Обелиск хөшөөний дэргэд хэдэн мянган хүн цугларсан хамгийн том жагсаал болжээ. Олон эсэргүүцэгч машинаасаа гаралгүйгээр жагсаал цуглаанд оролцсон байна.

Түүнчлэн жагсагчдын дийлэнх нь ерөнхийлөгч Альберто Фернандесын засгийн газрын хийхээр зорьж буй шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн уриа лоозонг барьжээ. Энэ тогтолцоонд өөрчлөлт оруулах нь зөвхөн өмнөх ерөнхийлөгч болон одоогийн дэд ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер нарт ашигтай гэж жагсагчид үзэж байна. Түүнчлэн эсэргүүцэгчдийн зарим нь 150 дахь өдрөө үргэлжилж буй хөл хориог эсэргүүцэж, арга хэмжээ авахыг эрх баригчдаас хүсжээ. Жагсаал цуглаан хийхэд нь иргэдэд эрх баригчид саад учруулаагүй хэдий ч зохион байгуулагчдыг шүүмжилсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Биткойны ханш өсжээ 2020-08-18

Сүмочдыг гадуур хооллох, зочид буудалд хонохыг хориглолоо 2020-08-18

Минск хотод Японы иргэн баривчлагджээ 2020-08-18

“Миссис Россия Мира 2020” гоо бүсгүйн тэмцээнд буриад бүсгүй Светлана Албегова “Тэргүүн дэд миссис” хэргэм хүртжээ 2020-08-18

БНХАУ-ын Жилинь мужийн Ерөнхий прокурор авлига авснаа хүлээн зөвшөөрөв 2020-08-18

Аргентинд хөл хорионы нөхцөлд жагсаал цуглаан болжээ 2020-08-18

Дэлхий дээр хамгийн өндөр температур Калифорни муж улсын “Үхлийн хөндий” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүртгэгдсэн 2020-08-18

Бээжинд “Covid-19” цар тахлын үйл явцыг харуулсан үзэсгэлэн нээгджээ 2020-08-18

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан БНХАУ-д мэдээлэл зарсан хэргээр саатуулагджээ 2020-08-18

Доналд Трамп: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “дэлхийн хэмжээний шатарчин” гэж үзжээ 2020-08-18

АНУ-ын Худалдааны яам Хятадын “Huawei” корпорацийн 33 охин компанийн эсрэг хязгаарлалт тогтоожээ. 2020-08-18