Монгол Улс гаднын улс орнуудаас 17.7 мянган иргэнээ авто болон агаарын замаар татан аваад байна.

Монгол Улс гаднын улс орнуудаас 17.7 мянган иргэнээ авто болон агаарын замаар татан аваад байна.

Улсын онцгой комиссоос коронавируст цар тахлын үеэр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тайлан мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн хурлын үеэр Гадаад хэргийн яамнаас нэмэлт чиглэлүүд нэмэхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ.

“Тусгаарлах байрны багтаамжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 1-2 чиглэлийг нэмэгдүүлэхээр судалж байна. Удахгүй тодорхой мэдээлэл өгнө” гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр Хонконг руу нэмэлтээр чиглэл нэмэгдүүлэх болсонтой холбоотойгоор чартер нислэг үйлдэхээр болоод байна.

Хонконг руу чартер нислэг үйлддэг болсноор Зүүн Өмнөд Ази болон Малайз, Тайвань, АНУ-ын баруун эрэг, Австралийн иргэдийг татах боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс гаднын улс орнуудаас 17.7 мянган иргэнээ авто болон агаарын замаар татан аваад байна. Нийтдээ 56 нислэг үйлджээ.

Түүнчлэн чартер нислэгт багтаах асуудлаар авлига аваад байгаа тухай мэдээлэл гараад байгаа ч өнгөрсөн хугацаанд баримтаар нотлогдоогүй байна. Тиймэээс авлига авсан гэдгийг баримтаар нотлосон бол холбогдох байгууллагад нь хандахыг уриаллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн албанд томилогдох 240 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв 2020-08-18

Валютын хадгаламж өмнөх сараас 5.3 хувиар өсжээ 2020-08-18

Монгол жүжигчид Холливудын ододтой хамтарсан киноны нээлт Монголд болно 2020-08-18

Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв 2020-08-18

Б.Ууганбаяр: Өнгөрсөн хугацаанд 17478 иргэнийг эх оронд нь авчирлаа 2020-08-18

Монгол Улс гаднын улс орнуудаас 17.7 мянган иргэнээ авто болон агаарын замаар татан аваад байна. 2020-08-18

Хонконгт мөрдөгдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаар мэдээлэл хүргэе 2020-08-18

Ирэх сарын 15-наас эхлэн "Сургуулийн автобус" сурагчдад үйлчилнэ 2020-08-18

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 5.2 хувиар өслөө 2020-08-18

Зөрчил гаргасан "Ай Энд Жи интернэшнл" ХХК-нд арга хэмжээ авчээ 2020-08-18

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр ажиллалаа 2020-08-18