Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 5.2 хувиар өслөө

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 5.2 хувиар өслөө

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2020 оны эхний хагас жилд 642.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.7 (5.2хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Энэхүү өсөлтөд утсан холбооны үйлчилгээнээс олсон орлого 9.1 (10.7хувь) тэрбум төгрөг, компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого 8.9 (37.3хувь) тэрбум төгрөг, телевизийн өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйлчилгээнээс олсон орлого 8.4 (10.4хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Шуудангийн үйлчилгээний салбар 2020 оны эхний хагас жилд 515.1 мянган ширхэг бичиг, захидал, 77.6 мянган ширхэг боодол, 103.3 мянган ширхэг илгээлт, 62.0 мянган ширхэг буухиа, 402.1 мянган ширхэг бизнес захидал, 99.4 мянган ширхэг гибрид шуудан, 9.7 мянган ширхэг цахим худалдааны илгээмж, 3.5 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв 2020-08-18

Б.Ууганбаяр: Өнгөрсөн хугацаанд 17478 иргэнийг эх оронд нь авчирлаа 2020-08-18

Монгол Улс гаднын улс орнуудаас 17.7 мянган иргэнээ авто болон агаарын замаар татан аваад байна. 2020-08-18

Хонконгт мөрдөгдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаар мэдээлэл хүргэе 2020-08-18

Ирэх сарын 15-наас эхлэн "Сургуулийн автобус" сурагчдад үйлчилнэ 2020-08-18

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 5.2 хувиар өслөө 2020-08-18

Зөрчил гаргасан "Ай Энд Жи интернэшнл" ХХК-нд арга хэмжээ авчээ 2020-08-18

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр ажиллалаа 2020-08-18

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 12 847 812 болжээ 2020-08-18

Х.Нямбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтыг З.Энхболд оруулж ирсэн 2020-08-18

НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа 2020-08-18