Хонконгт мөрдөгдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаар мэдээлэл хүргэе
Хонконгт мөрдөгдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаар Та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
ХИЛ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ:
✔ Хонконгийн иргэд, Хонконгт оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэд,
✔ Хонконгийн урт хугацааны визтэй гадаад иргэдийг нэвтрүүлнэ. (Үүнд 14 хоногийн визтэй Монгол иргэд хамаарахгүй)
ТУСГААРЛАЛТ:
✔ 14 хоног гэр эсвэл зочид буудлын хаяг дээр тусгаарлагдана.
ДАМЖИН ӨНГӨРӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС:
✔ Эцсийн цэг хүртэл суугчийн талоноо авсан байх
✔ Эцсийн цэг хүртэл ачаагаа бүртгүүлсэн байх
✔ Дамжин өнгөрөх хугацаа 24 цагаас хэтрэхгүй байх
✔ Хонконгоор дамжиж БНХАУ-руу транзит зөвшөөрөхгүй ба харин БНХАУ-аас Хонконгоор дамжин бусад улс руу транзит зөвшөөрнө.
✔Хонконгийн нисэх буудалд Interline check-in хийхийг зөвшөөрөхгүй.
НЭМЭЛТ:
✔ 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс “Electronic Health & Quarantine Declaration” системийг хэрэгжүүлж эхэлсэн ба зорчигч нислэгээс өмнө гар утсаараа QR код уншуулж, “Health & Quarantine Information Declaration Form”-ийг онлайнаар мэдүүлж, хүлээж авсан хариуг гар утсандаа “screen shot” хийж хадгална.
✔ Хилээр нэвтрэхийн өмнө Хонконгийн эрүүл мэндийн ажилтанд шалгуулж нэвтэрнэ.
✔ Бангладеш, Энэтхэг, Индонез, Казахстан, Непал, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, АНУ-д байсан, эсвэл зорчсон бол Хонконгт ирэх нислэгээс өмнө 72 цагийн дотор заавал тухайн улсын баталгаажсан лабораторт КОВИД-ийн шинжилгээ өгч, сөрөг гэсэн хариуг авсан байна.
✔ Хонконгт нэвтэрсний дараа нисэх буудлын дэргэдэх дээж авах газарт шинжилгээ өгч хариуг нь хүлээж байж авна.
МИАТ ТӨХК-ийн Хонконг дахь Төлөөлөгчийн газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.