“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр ажиллалаа
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын инженер, мэргэжилтнүүд Хөшигтийн хөндийд байрлах шинэ “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр ажиллалаа.
Тус газрын авто зогсоолын тэмдэглэл, авто замын тэмдэглэл, автобусны зогсоолын тэмдэглэл, мөн дутуу хийгдсэн тэмдэг, тэмдэглэлийн талаар газар дээр нь үзэж танилцахад тухайн авто зогсоол замуудад тэмдэгнүүд дутуу, зогсоолын тэмдэглэл стандарт бус, мөн чиглэлийн автобусны хөдөлгөөний зохион байгуулалт буруу, авто замын зохион байгуулалт учир дутагдалтай байсныг ярилцаж уг авто зам, зогсоолуудад шинээр зохион байгуулалт хийхээр зөвшилцөн ажиллалаа.
Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.