Улсын Онцгой комисс ХААЛТТАЙ хуралдаан зарлалаа
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотойгоор Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ 14:00 цагт хаалттай хуралдаан зарлалаа.
Хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд коронавирусийн халдварын улмаас амиа алдагсдын тоо 910 болсон бол халдвар авсан нь батлагдсан тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 40 мянгаас давлаа гэж “CNN” мэдээлээд байгаа юм.
Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 26 улсад тархаад байгаа бол манай улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.