Бага насны хүүхэд резинэн чихэрт хахаж нас баржээ
Энэ сарын 7-ны өдөр Архангай аймагт ой найман сартай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ тухай дуудлага цагдаагийн газарт ирсний дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Бодонт сумын иргэн А-ын ой найман сартай хүүхэд резинэн чихэр идэж байгаад хахаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Энэхүү хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.