"Шилэн барилга"-ыг ӨНӨӨДӨР ХУДАЛДАНА
Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу бидний хэлж заншсанаар “Шилэн барилга”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар болсон тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү барилгыг худалдах дуудлага худалдаа өнөөдөр /2020.02.10/ Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр буюу Иргэний танхимд болно.
“Шилэн барилга”-ын дуудлага худалдааны анхны үнэ нь 24 тэрбум 100 сая төгрөгөөс эхэлнэ. Чингэлтэй дүүргийн IV хороо, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрлах “Шилэн барилга” нь 1997 онд ашиглалтад орсон бөгөөд тус барилга нь 14 давхар ба нийт 10461.5 метр квадрат талбайтай ажээ.
“Шилэн барилга”-д Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, Улаанбаатар банк зэрэг төр болон хувийн хэвшлийн олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.