Гашуун сухайтаас 120 км-ийн цаана коронавирусийн 2 тохиолдол илэрчээ

Гашуун сухайтаас 120 км-ийн цаана коронавирусийн 2 тохиолдол илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.10/ мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Өмнөговь аймгийн Гашуун сухайттай  хиллэдэг “Халиут” гэдэг газар буюу Гашуун сухайтаас 120 километрийн цаана шинэ коронавирусын хоёр тохиолдол оношлогдож, лабораториор баталгаажсан. Тус газарт бид эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа. Мөн Сингапур, Герман зэрэг орнуудад шинж тэмдэг буюу балархай хэлбэрээс хүнд халдсан тохиолдлууд илэрлээ. Мөн БНХАУ-ын Эрээн хотод онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг шаардаж байна" гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-ын мэдээллээр хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 40 мянга 550 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сүүлийн таван хоногт батлагдсан тохиолдлын тоо тогтворжиж байгаа ч сэжигтэй тохиолдол болон хавьтлын тоо их байна. Нас баралтын тоо буурахгүй байгаа ба одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6492 хүнд өвчтөн байна. 7000 хүнд хийсэн судалгаанаас үзэхэд нас ахих тутам нас баралтын хувь нэмэгдэж байна" гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн н.Баясгалан “Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдварын болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд албан даалгаврыг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгсэл, сүм хийд, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийг сайжруулахад тогтмол анхаарч ажиллаж байгаа. 1566 аж ахуйн нэгж байгууллага болон зорчигч тээврийн нэгтгэлүүдийн 80 гаруй байгууллагад зөвлөмж, мэдээлэл хүргэсэн. Дулааны улирал эхэлмэгц хөрсний бохирдлын асуудал хөндөгддөг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хөрснөөс дээж авч шинжилдэг. Нийт сорьцын 50 гаруй хувь нь нянгийн бохирдлоос их болон дунд ангилалд ордог. Тиймээс хөрсний бохирдол үүсгэдэг ариун цэврийн байгууламж, бохирын цооноггүй байх зэрэг юм. Тандалт судалгаанд хамрагдсан өрхүүдийн 85 хувь нь стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжтай байна” гэв

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.