БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 23 болжээ
СӨҮЛ. /TASS/. БНСУ-д шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусний халдварын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 23 болж нэмэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв мэдээлжээ.
Коронавирус илэрсэн хүмүүсийн гурав нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт халдвар авсан бол нэг нь нэгдүгээр сарын 23-нд тус улсад ирсэн БНХАУ-ын иргэн аж.
БНХАУ-аас гадна коронавирусний халдвар дэлхийн 24 улсад бүртгэгдсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадад уг вирусээр халдварлсан хүний тоо 28 мянга давж, 563 хүн нас барсан бол 1153 хүн эдгэрсэн байна.
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.