БНСУ коронавирустэй тэмцэх нөөц сан байгуулна

БНСУ коронавирустэй тэмцэх нөөц сан байгуулна

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын эрх баригчид 3 тэрбум ам.долларын нөөц сан байгуулж, “2019-nCoV” коронавирусийн эсрэг тэмцэх арга хэмжээг өргөжүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюн Засгийн газар, эрх баригч намын гишүүд болон ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчидтэй хийсэн зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна.

БНСУ руу гадаадын иргэдийг нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг ойрын хугацаанд өргөжүүлж, гадаадаас буцаж ирсэн бүх иргэнийг вирусний шинжилгээнд хамруулна гэж Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүн мэдэгджээ. Одоогийн байдлаар зөвхөн Хятадаас ирсэн иргэдээс шинжилгээ авч байгаа аж.

Зөвөлгөөний үеэр хорио цээрийн арга хэмжээг санхүүжүүлэх, вирусний дэгдэлтийн улмаас хохирсон аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор нөөцийн санд гурван тэрбум ам.доллар олгохоор шийдвэрлэсэн байна.

Лхагва гарагийн байдлаар БНСУ-д коронавирусний халдвар авсан 18 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 129 хүнийг тусгаарлажээ.

Эх сурвалж:montsame.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.