Жуулчны хөтөч 19 хүний амь аварчээ
Өчигдөр /2020.02.04/ өглөөний 9 цаг 20 минутын үед Инчоны гүүрэн дээр замын хөдөлгөөнд оролцож байсан жуулчны автобусны жолооч А (75 настай) гэнэт ухаан алдсан хэрэг гарчээ. Жолооч ухаан алдсаны улмаас автобус замын хашлагыг мөргөсөн бөгөөд тухайн үед хөтөч хийж явсан Ж осол гаргалгүй автобусыг амжилттай тоормослуулж чадсан байна. Инчон хотын цагдаагийн газраас өнөөдөр /2020.02.05/ хөтөч Ж (46 настай)-д талархлын бичиг гардуулахаа мэдэгджээ. Тухайн үед автобусанд Тайваний 18 жуулчин сууж явсан бөгөөд бүгд бэртэл гэмтэл аваагүй байна. Хөтөч энэ талаар “Автобус замын хашлагыг хэд хэдэн удаа мөргөж жуулчид бүгд айдастай бас жолооч ухаангүй байсан тул эхлээд юутай ч автобусыг яаралтай зогсоох хэрэгтэй гэж тухайн үед бодогдсон” хэмээсэн байна. Инчон хотын цагдаагийн газрын дарга И Жүн Соб “Аюултай байдалд сандарч тэвдэлгүй яаралтай арга хэмжээ авч том осол гарахаас сэргийлж чадсан Ж-д үнэхээр их талархаж байна” гэжээ.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан
Солонгос мэдээ булан
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.