Маск ихээр нөөцлөх, дамлан зарж байгаа этгээдэд 2 жилийн ял онооно

Маск ихээр нөөцлөх, дамлан зарж байгаа этгээдэд 2 жилийн ял онооно

Корона вирусээс урьдчилан сэргийлэх өөрийгөө хамгаалах зорилгоор Монгол улс ч гэлтгүй олон улсад маскны хэрэглээ нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн БНСУ-ын засгийн газраас шинэ бодлого хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдсэн байна. Учир нь Корона вирусийн тархалттай холбоотойгоор хувь хүмүүс маскыг их хэмжээгээр худалдан авч нөөцлөх, үнэ нэмж борлуулах хэрэг гарах болсон байна. Уг асуудалтай холбоотойгоор БНСУ-ын засгийн газраас маск дамлан зарж байгаад баригдсан тохиолдолд 2 хүртэлх жилийн хорих ял, 50 сая воны торгууль ногдуулахаа мэдэгдсэн ажээ. Мөн гадаад иргэн 2 сая хүртэлх воны маск болон гар ариутгагч худалдаж авсан тохиолдолд заавал хил гаальд мэдүүлж татвар төлөх бөгөөд мэдүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх аж

Солонгос мэдээ булан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.