Олимпын наадмын бамбарын буухиан зайг богиносгохгүй

Олимпын наадмын бамбарын буухиан зайг богиносгохгүй

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо наадмын галт бамбарын буухиан зайг богиносгох эсвэл бамбарыг өртөөлөн хүргэх хуваарийг ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй байхаар шийджээ хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

 

Буухиа Японы Фукушима мужийн хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд 2021 оны 3 дугаар сарын 25-нд эхэлж, тус улсын 47 мужаар дайран 121 өдөр үргэлжлэх юм.

 

Буухиан зайг богиносгох нь төсвийн зардлыг сүрхий хэмнэхэд нөлөөлөхгүйгээс гадна төлөвлөгөөнд өөрчлөлт оруулснаар эсрэгээрээ дахин зохицуулалт хийх шаардлага гарч, ивээн тэтгэгчид, эрх баригчдад төвөг учруулна гэж эрх баригчид үзэж байгаа аж. Үүнээс гадна коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан буухиатай холбоотой зугаа цэнгэлийн болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд өөрчлөлт оруулах аж

Ирэх онд зохион байгуулагдах олимпын наадмыг хялбаршуулсан хэлбэрээр явуулахыг олимпын наадмыг зохион байгуулах хороо дэмжжээ. Наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэх, зардлыг багасгах, олимпын наадмыг илүү аюулгүй явуулахын тулд хялбаршуулсан хэлбэрээр явуулах гэсэн 3 үндсэн зарчмыг барих аж. Нэг жилээр хойшлуулсан олимпын наадам нь дэлхийн эв нэгдэл, цар тахлын дараах сэргэлтийн бэлгэ тэмдэг болох ёстой гэж олимпын наадмыг зохион байгуулах хороо үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-д хээл хахуулийн илрэхгүй хэрэг гурав дахин өссөн байна 2020-08-20

Зимбабве Улсын Засгийн газар авлига, хүний эрхийг зөрчих явдлыг шүүмжилсэн католик шашны хамба лам нарын шүүмжлэлийг үгүйсгэж байна 2020-08-20

АНУ дахь үйл ажиллагаагаа хумихгүй гэдгээ “TikTok” мэдэгджээ 2020-08-20

Д.Трампт ялах боломж олгохгүй байхыг уриалжээ 2020-08-20

Брюс Баумгартнер АНУ-ын Бөхийн холбооны тэргүүнээр дахин сонгогдлоо 2020-08-20

Олимпын наадмын бамбарын буухиан зайг богиносгохгүй 2020-08-20

National Geographic: Монгол эхийн зураг шилдэгт багтжээ 2020-08-20

Азербайжаны мафийн босс Лоту Гули алагджээ 2020-08-20

Өнгөт арьстнуудын дунд “COVID-19” халдварын улмаас нас барах тохиолдол өндөр байна гэжээ 2020-08-20

“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларын босгыг давжээ. 2020-08-20

Шүүгчийн саналаар ялагдсан Даниэл Кормие UFC-гээс зодог тайлжээ 2020-08-20