“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларын босгыг давжээ.

“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларын босгыг давжээ.

The Wall Street Journal” сонины мэдээлснээр, компанийн хувьцааны ханш 1.2 хувиар өсөж, 467.84 ам.долларт хүрчээ. Бүтээгдэхүүнийх нь эрэлт тогтвортой байгаатай холбоотойгоор компанийн хувьцаа тийнхүү өссөн байна. Үүнээс гадна америкийн олон иргэн одоогоор гэрээсээ ажиллаж байгаа бөгөөд энэ нь “Apple” компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү их хэрэглэхэд нөлөөлжээ. 

Коронавирусний цар тахал дэгдсэн хэдий ч энэ санхүүгийн жилийн гуравдугаар улиралд компанийн ашиг, орлого өссөн тухай “Apple” өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Гурван сарын хугацаанд компани 59.7 тэрбум ам.долларын орлого олсон бол цэвэр ашиг нь 11.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдгээр үзүүлэлт нь 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлтүүд байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Брюс Баумгартнер АНУ-ын Бөхийн холбооны тэргүүнээр дахин сонгогдлоо 2020-08-20

Олимпын наадмын бамбарын буухиан зайг богиносгохгүй 2020-08-20

National Geographic: Монгол эхийн зураг шилдэгт багтжээ 2020-08-20

Азербайжаны мафийн босс Лоту Гули алагджээ 2020-08-20

Өнгөт арьстнуудын дунд “COVID-19” халдварын улмаас нас барах тохиолдол өндөр байна гэжээ 2020-08-20

“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларын босгыг давжээ. 2020-08-20

Шүүгчийн саналаар ялагдсан Даниэл Кормие UFC-гээс зодог тайлжээ 2020-08-20

Алексей Навальный бие нь муудсаны улмаас онгоц ослын буулт хийжээ 2020-08-21

Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Оскар Де Ла Хойя 12 жилийн дараа рингдээ эргэн ирж буйгаа зарлав. 2020-08-21

Францад хоногт коронавирусний халдварын 4771 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 229.814 болжээ. 2020-08-21

“Спутник V" вакцины гаж нөлөөнүүдийг нэрлэжээ 2020-08-21