Азербайжаны мафийн босс Лоту Гули алагджээ

Азербайжаны мафийн босс Лоту Гули алагджээ

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын гэмт бүлэглэлүүдийн хамгийн том гурван боссын нэг, Азербайжаны Лоту Гули хэмээх Надир Салифов өнөөдөр Туркийн Антальяд алагджээ.

Түүнийг хотын нэгэн зочид буудлын ресторанд хооллож суухад нь хамт байсан алуурчин толгойд нь дөрвөн удаа буудсан байна. Надир Салифовыг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадсангүй.

Алуурчин нь Азербайжаны гэмт бүлэглэлийн томоохон төлөөлөгч Хан Ахмедлинский бөгөөд хэргийн газраас зугтсан ч цагдаа нарт баривчлагдсан гэнэ. Хан сүүлийн үед Гулигийн итгэлийг ихэд олж, дотнын хүмүүсийнх нь нэг болж чадаад байжээ.

Надир Салифов 1972 онд төрсөн. 2000 онд “дархлагдсан хулгайч” цолтой болсон.  2005-2017 онд шоронд байсан ч ОХУ-ын Москва хотын ихэнх захыг эзэмшилдээ авч чадсан юм. 2017 онд суллагдаад Турк улсад амьдарч байв. Түүнийг Таро Ониани, Шакро Молодой нарын хамт хуучин ЗХУ-ын бүрлэдэхүүнд байсан улсуудын хамгийн том боссуудын нэг гэж тооцдог байлаа.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.