Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарын талаар АТГ-ын мэдээллийг сонсож байна

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл даваа гарагийн ээлжит хуралдаанаа Төрийн ордонд хийлээ.
Хурлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын талаар АТГ, ЦЕГ-ын мэдээллийг сонссон байна. Тодруулбала, УЕП-ын орлогч М.Чинбат, Эрүүгийн цагдаагийн газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэрэгжилтэн, цагдаагийн ахмад Ч.Болд, АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэр нар мэдээлэл өгчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.