Коронавирусээр халдварласан хүнтэй хавьталд орсон эсэхийг шалгах апп нэвтрүүлжээ

Коронавирусээр халдварласан хүнтэй хавьталд орсон эсэхийг шалгах апп нэвтрүүлжээ

Хятад улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүнтэй хавьталд орсон эсэхийг шалгах тусгай аппликэйшн нэвтрүүллээ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Хятадын Alipay, WeChat, QQ сүлжээгээр дамжуулан QR кодыг уншуулан тус апп-ыг татаж авах боломжтой аж. Гар утасны тусламжтайгаар нэр болон иргэний үнэмлэхийн дугаар оруулж, халдвар авсан хүнтэй харьцаж байсан эсэхийг шалгах хүсэлт илгээх ёстой гэнэ.

Аппликэйшныг “China Electronics Technology Group” компани Хятадын Төрийн зөвлөлийн Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны дэмжлэгтэйгээр боловсруулсан байна. Халдвар авсан хүнтэй хавьталд орно гэдэгт халдвар авсан болон халдвар авсан байж болзошгүй, халдварын шинж тэмдэг илэрсэн хүнтэй хамгаалах хэрэгсэлгүйгээр тодорхой зайд хамт байхыг ойлгох гэнэ. Түүнчлэн, галт тэрэгний купе зэрэг хаалттай орчинд бусад халдвар авсан хүнтэй байсныг мөн хавьталд орсон гэж үзэх гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусийн халдвартай хүний тоо нэг хоногийн дотор 3062-оор нэмэгдэж 40 мянгыг давжээ 2020-02-10

Намайг Б.Хурц генерал чагнаж, гар утасны бичлэгийг ил болгосон 2020-02-10

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл 2020-02-10

Ханбогд, Гурвантэс сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ 2020-02-10

“Diamond Princess” хөлөг дээр коронавирусээр халдварласан хүний тоо дахин 60 нэмэгдэв 2020-02-10

Коронавирусээр халдварласан хүнтэй хавьталд орсон эсэхийг шалгах апп нэвтрүүлжээ 2020-02-10

Хонконгт карантилагдсан “World Dream”-ийн зорчигчид хөлгийг орхилоо 2020-02-10

Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарын талаар АТГ-ын мэдээллийг сонсож байна 2020-02-10

Ирэх өдрүүдээс ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна 2020-02-10

Шинэ коронавирус илэрвэл ГУРВАН ЭМНЭЛЭГ, НЭГ СУВИЛЛЫН БАРИЛГЫГ АШИГЛАНА 2020-02-10

Онцгой комисс нүүрсний тээврийг түр хугацаагаар ЗОГСООЛОО 2020-02-10