“Diamond Princess” хөлөг дээр коронавирусээр халдварласан хүний тоо дахин 60 нэмэгдэв
Японы нийслэл Токио хотын зэргэлдээх Ёкохама хотын боомтод энэ сарын 18-г хүртэл карантинд ороод буй “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчдын дунд шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 60-аар нэмэгдэж халдварын тохиолдол 130 хүрээд байна. Ингэснээр, тус улсад нийт 150 хүн коронавирусийн халдвар аваад байна.
Усан онгоц дээр нийт 50 орчим орны 3700 зорчигч карантид ороод байгаа билээ.
“Diamond Princess” хөлөг онгоцны нэгэн зорчигчоос шинэ төрлийн коронавирус илэрснээр тус онгоцыг энэ сарын 3-наас эхлэн карантинд оруулаад байна. Хөлөг онгоц өнгөрсөн сарын 20-нд Ёкохама хотоос гарч Кагошима, Хонконг, Окинава чиглэлээр аялж, өнгөрсөн даваа гарагт Ёкохама хотод буцан иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.