Өмнөд Суданд ачааны онгоц осолдож, 17 хүн амиа алдлаа

Өмнөд Суданд ачааны онгоц осолдож, 17 хүн амиа алдлаа

Өмнөд Суданы нийслэл Жуба хотоос нисэх онгоцны буудлаас хөөрсөн ачааны онгоц хэдхэн минутын дараа осолдон сүйрсний улмаас 17 хүн амиа алдсан байна.

“Амьд үлдсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн, ослын улмаас нисэх багийн 2 гишүүн, онгоцонд сууж явсан 15 хүн амиа алдсан” гэж гэрч болох Жозеф Майон гэдэг хүн ярьжээ.  

Ослын газарт Өмнөд Суданы Тээврийн сайд Мадут Биар Йол хүрэлцэн ирсэн байна. Саяхан орсны борооны улмаас осол болсон газарт гүнзгий намаг тогтсон учраас гал сөнөөгчид болон бусад техник онгоц унасан газарт хүрч очих боломжгүй байгаа тухай Өмнөд Суданы мэдээллийн Nyamilepedia агентлаг сайдын ярьсныг иш татан мэдээллээ.  

Нисэх онгоцны буудлын захирал Кур Куол Ажиеу-гийн мэдээлснээр, Вау ба Авейль хотуудын чиглэлд нисэх ёстой байсан уг онгоц нисэх буудлын ойролцоо осолдон сүйрсэн байна. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.