“TikTok” АНУ-ын хоригийн эсрэг хуулийн үйл явцыг эхлүүлнэ
“TikTok” хавсралтыг эзэмшигч “ByteDance” компани эрх ашгаа хамгаалахын тулд АНУ-ын Засгийн газрын эсрэг мягмар гарагт зарга мэдүүлнэ гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
“Бид өнгөрсөн жилийн турш АНУ-ын Засгийн газартай холбоо тогтоохын тулд шаргуу хичээж, тус засаг захиргаанаас гаргасан гомдлуудтай холбоотой шийдвэрүүдийг гаргасан. Гэвч АНУ баримт нотолгоонуудыг үл тоомсорлож, хуулийн чухал процедурыг сахихгүй байгаагаас гадна хувийн бизнесүүдийн хоорондын хэлэлцээрт оролцохыг завдсан” гэж “ByteDance” компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
Тиймээс хууль дүрэм зөрчигдөөгүй гэдгийг баталж, компани болон хэрэглэгчдэдээ шударга хандах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэхүү шийдвэрийг албан ёсоор гаргаж байна “ByteDance” мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.