ҮАБЗ шуурхай ХУРАЛДААН зарлалаа
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ шуурхай хуралдаан зарлалаа.
ҮАБЗ-ийн хуралдаанаар өнөөдөр /2020.02.10/ Улсын онцгой байдлын комиссын хурлаар шийдвэрлэсэн зарим асуудлыг хэлэлцэх ажээ.
Улсын онцгой комиссын хурлаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх, нүүрсний экспортыг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоох гэсэн улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой таван томоохон асуудлыг хэлэлцсэн. Эдгээр асуудлуудын заримыг нь ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх бололтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.