“Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дамжуулах боломжийг үнэлж эхэллээ

“Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дамжуулах боломжийг үнэлж эхэллээ

ОХУ, БНХАУ хоёр баруун чиглэлээр Хятад улсад жилд 30 тэрбум куб м байгалийн хий нийлүүлэх талаар хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан барих боломжийг үнэлж эхэллээ гэж ОХУ-ын эрчим хүчний сайд А.Новак ярьжээ.

Оросын “Энергетическая политика” сэтгүүлд бичсэнээр талууд хийн хоолойг барих чиглэлийн хувилбаруудыг өнөөдөр хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд буй Монгол Улсын газар нутгаар дамжуулан тавих боломжийг ч мөн судалж байгаа аж.

Үүнээс өмнө, ОХУ, Монгол улс хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах зорилго бүхий ажлын хэсэг байгуулах шаардлага буй талаар мэдээлж байсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 9-нд “Газпром” корпорацын тэргүүн А.Миллертэй уулзах үеэр байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр буюу баруун чиглэлээр дамжуулан Хятад улс руу нийлүүлэхэд Эрхүү муж, Красноярскийн хязгаар болон Ямалагийн нөөцийг судлах үүрэг өгч байсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.