Ухаалаг утасны хортой нөлөөг багасгах ДӨРВӨН арга
Нойр алдагдах, илүүдэл жин, бусад өөрчлөлт, бүр цаашлаад хорт хавдар тусах эрсдэл нэмэгдэх. Энэ бол ухаалаг утас хэрэглэгчдийн өөртөө тарьж буй хор уршиг. Тэгвэл эдгээр хор уршгийг хэрхэн багасгах, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
Халдваргүйжүүлэхээ бүү март
Ухаалаг утас бол бидний өдөр тутамдаа ашигладаг хамгийн бохир зүйлсийн нэг. Утасны гадаргуун дээр өдрийн турш сая сая аюултай бактер байршдаг. Эдгээр нь бид утсаа нүүрэндээ ойртуулахад амьсгалын замд орж, вирусийн болон амьсгалын замын өвчин үүсгэх эрсдэлтэй. Гар утсаа орой бүр спирт болон халдваргүйжүүлэх салфеткаар арчих хэрэгтэй.
Унтахынхаа өмнө гар утас бүү ашигла
Гар утасны дэлгэцээс ялгардаг хөх туяа нь бидний нойр, бодисын солилцоонд чухал нөлөөтэй даавар болох мелатонины ялгарлыг бууруулдаг учир унтахынхаа өмнө утас барьж авсан бол нойрны хэм алдагдана. Нойр дутуу явах нь маш аюултай. Хоногт 7-8 цагаас бага унтдаг хүмүүс таргалах, хорт хавдар тусах, Альцгеймерийн өвчин, сэтгэл гутралд өртөх эрсдэл өндөртэй болдог.
Чихэвч хэрэглэ
Бид утсаар ярих үедээ толгойгоо бөхийлгөж, мөрөө мурийлгах зэргээр цусны эргэлтийн хэвийн байдлыг алдагдуулдаг байна. Үүнээс болж толгой өвдөж, нойрны хэм алдагдаж, анхаарал төвлөрөхөө болих зэрэг олон таагүй зүйл болно. Иймээс болж өгвөл чихэвч ашиглах, эсвэл утсаар ярьж байхдаа цэх суух, зогсох зэргээр эрүүл мэндээ хамгаалаарай.
Утсаар аль болох бага ярь
Бичих боломжтой бол ярихыг урьтал болгохгүй байх нь дээр. Энэ нь орчин үеийн харилцаа холбооны соёл төдийгүй эрүүл мэндээ хамгаалах арга юм. Эмч нар зөвлөхдөө гар утас ашиглахаа аль болох зогсоож, ухаалаг утсаа толгойноосоо хол байлгахыг анхааруулдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.