ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр үс засуулахад тохиромжгүй
Өвлийн адаг улаагчин үхэр сарын найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр
- Аргын тооллын: 2020.2.11, Мягмар гараг
- Билгийн тооллын: 17
- Наран ургах шингэх: 8.06-18.07
- Үс засуулбал: Өнгө зүс доройтно
- Барилдлага: Арвидах
- Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.