Оросын эрдэмтэд томуу, коронавирусээс зэрэг хамгаалдаг вакцин бүтээнэ
ОХУ-ын эрдэмтэд томуу, коронавирусээс нэгэн зэрэг хамгаалдаг хосгүй вакцин боловсруулж байна гэж Алмазовын нэрэмжит Анагаах ухааны судалгааны төвийн ерөнхий захирал Евгений Шляхто мэдээлжээ.
Түүний хэлснээр, уг төсөл дээр мэргэжилтнүүдийн хэд хэдэн баг ажиллаж байгаа ажээ.
“Энэхүү вакцин нь хосолмол үйлчилгээтэй байх бөгөөд томуу, коронавирусний халдварын эсрэг хоёуланд нь дархлаа үүсгэх боломжтой бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулах юм гэж тэрбээр телевизийн “РЕН” сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Одоогоор вакцин боловсруулалтынхаа эхний шатанд байгаа бөгөөд амьтан дээр, мөн эмнэлзүйн бүхэл бүтэн цуврал туршилт хийгдэх ёстой. Гэсэн хэдий ч зарим эерэг үр дүнгүүд гарч байгаа ажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусээс сэргийлэх дэлхийн анхны вакциныг бүртгэсэн тухай наймдугаар сарын эхээр мэдэгдсэн билээ. Уг вакциныг ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн дэргэдэх Н.Ф.Гамалеян нэрэмжит төвийн мэргэжилтнүүд гарган авсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.