Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчвол торгоно

Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчвол торгоно

Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчсон тохиолдолд торгохоор боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Крис Хипкинс өнөөдөр мэдэгджээ.

"Зөрчил гаргасан иргэнийг 300-1000 Шинэ Зеланд доллароор торгох бөгөөд ирэх даваа гаргаас нийтийн тээврийн хэрэгсэл, нисэх онгоцонд амны хаалт заавал зүүх шаардлагатай болно" гэж тэрбээр мэдээлсэн байна.

Харин уг дүрэм такси, сургуулийн автобусаар зорчигчдод хамааралгүй байна. Мөн эрүүл мэндийн тодорхой шалтгаантай болон 12-оос доош насны хүүхдүүд амны хаалт зүүхгүй байж болох ажээ.

Шинэ Зеландад сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын долоон шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 1351-т хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдөн ирсэн бол үлдсэн нь дотоодод халдварлажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон, АНУ сансрын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлн 2020-08-27

Оросын эрдэмтэд томуу, коронавирусээс зэрэг хамгаалдаг вакцин бүтээнэ 2020-08-27

Хятадын “Tiktok” нийгмийн сүлжээний тэргүүн Кевин Майер албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ. 2020-08-27

АНУ хиймэл арлуудын төлөө Хятадын эсрэг хориг арга хэмжээ авав 2020-08-27

Бээжингийн олон улсын аравдугаар кино наадам болов 2020-08-27

Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчвол торгоно 2020-08-27

Дэлхийд 463 сая оюутан, сурагч цахим сургалтад хамрагдах боломжгүй 2020-08-27

Японы “Honda” цахилгаан автомашин зах зээлд гаргана 2020-08-27

ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хориг арга хэмжээ авчээ 2020-08-27

“Лаура” далайн хар салхи улмаас 240 мянган хүн цахилгаангүй болжээ 2020-08-27

Монголтой хиллэдэг Тувагийн нутгийн иргэдэд тарваган тахлын вакцин хийжээ 2020-08-27