Бээжингийн олон улсын аравдугаар кино наадам болов

Бээжингийн олон улсын аравдугаар кино наадам болов

Бээжингийн олон улсын аравдугаар кино наадмын Хятадын гадаад, дотоодын кино урлагийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, кино үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Бээжин хотноо болжээ.

Уулзалтын үеэр гадаад, дотоодын уран бүтээлчид кино урлагийн хамтын ажиллагаа, нутагшуулалт болон олон улсад хандсан загвар, цар тахлын нөхцөл дэх зураг авалтын шинэ аргыг хайх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Хятадын кино хамтын ажиллагааны үйлдвэрлэлийн компаний захирал Лю Чүнь “Хятад улс өдгөө Их Британи, Франц, ОХУ, Шинэ Зеланд, Япон, Энэтхэг зэрэг 22 оронтой Засгийн газар хоорондын кино хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. 2000 оноос 2019 оны эцэс хүртэл Хятад улс бусад орнуудтай хамтран 244 киног бүтээн үзүүлсэн юм. Үүнээс Хятадын эх газарт тасалбарын орлого нь 100 сая юаниас давсан кино бүтээл 49 боллоо. Хятад улс бусад оронтой хамтран кино уран бүтээл хийх нь Хятадын кино аж үйлдвэржилтийн чухал үйл явц болж байна” гэв.

Энэ жилийн "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдал дэлхийн кино үйлдвэрлэлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааны загварт ноцтой нөлөөлж буй учраас кино зураг авалтын арга зам хэлбэр загварыг шинэчлэх асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай гэж уулзалтад оролцсон талууд үзэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.